Темплланд ХХК нь 2012 оноос хойш Барилгын угсралт, Барилгын ерөнхий гүйцэтгэгч, Менежмент, Захиалагч, Төсөл хэрэгжүүлэлтээр дагнан үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Бид барилга барихдаа захиалагчдынхаа байр сууринаас хандан тэдний хүсэж буй хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэн бүтээн байгуулахыг зорин ажилладаг.
Дэлхийн хөгжилтэй хамт алхаж, орчин үеийн техник технологийн дэвшлийг тулгуур болгож нийгэмд ээлтэй байгууллага байхыг хичээдэг.
Бага төвөгшилтэйгээс өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгэдэг.
Захиалагчийн хүсэлт шаардлагын дагуу барилгын зөвлөх үйлчилгээ, төслийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Орон сууцны хороолол, хотхон, амин орон сууцны болон оффисын томоохон цогцолбор төслүүдийг бие дааж хэрэгжүүлдэг.
Хамтын ажиллагааны дагуу өөрсдийн туршлагад үндэслэн захиалагч талаас төлөөлөн ажилладаг.
Мэргэжлийн ур чадвартай ажилтан, стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн болон аюулгүй ажиллагааг мөрдөж хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгааг дээдэлдэг нь бидний үнэт зүйлс болдог.
Дотоодын болон гадаадын ISO стандартын дагуу барилгын чанарыг тогтмол хянаж ажилладаг.
Дэвшилтэт сүүлийн үеийн технологийг нутагшуулж, туршлагажсан мэргэжлийн ур чадвараар удирддаг.
Мэргэжлийн ур чадвар, хандлага, харилцаа, ёс суртахууныг эрхэмлэсэн, ажилтан бүр байгууллагын үнэ цэнэ юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг алхам тутамдаа мөрдөн ажиллаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлдэг байдал нь нь бидний ялгарал юм.
Олон жилийн ажлын туршлага, чадварлаг инженер, техникийн баг хамт олон, технологийн дэвшлийг нутагшуулан, барилгын стандартын дагуу ажилладаг.
2018-2024 оны хооронд хэрэгжүүлсэн уг төсөл нь нийт 62212 м.кв талбайтай. Үүнээс А блок 12 давхар 18640 м.кв, Б блок 13 давхар 30620 м.кв, В блок 3 давхар 13000 м.кв тус тус талбайтай гурван барилгаас бүрдсэн төсөл юм.
Улаанбаатар хотын Богдхан уулын үзэсгэлэнт ам Арцатын хөндийд байрлах "Artsat Village" амины орон сууцны иж бүрэн цогцолбор хотхон.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Хүннү Молл худалдааны төвийн чанх урд талд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэсэн орон сууцны хотхоныг 2018-2020 онд бүтээн байгуулсан.
2020-2021 онуудад Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах 944 айлын орон сууцны хорооллын 16 давхар, 118 айлын орон сууцны барилгын захиалагчаар ажиллав.
Энэ эхний үе шатанд төслийн шаардлага, зорилгыг тодорхойлж, архитектурын төлөвлөгөө, инженерийн зураг төсөл, төслийн тодорхойлолт зэрэг дизайны үзэл баримтлалыг боловсруулдаг.
Энэ үе шат нь орон нутгийн удирдлагуудаас шаардлагатай зөвшөөрөл, зөвшөөрлийг авах, барилгын норм, дүрэм журам, бүсчлэлийн шаардлагыг дагаж мөрдөхийг баталгаажуулах явдал юм.
Санхүүгийн болон бараа материал, барилгын талбайд хийгдэх бэлтгэл ажил, хүний нөөцийн хуваарилалт энэ үе шатанд хийгдэнэ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг үндэслэн нийт төслийн баг барилгын шавийг тавьж бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлнэ.
Арцат Апартмент хотхон
Оффисын барилгын захиалгаа өгсөн тэр цагаас хойш барилгын стандартыг ягштал мөрдөж, бизнесийн ёс зүйтэй ажиллаж байгааг нь харах тун таатай байсан. Үнэ цэн бүтээхийн төлөө чин сэтгэл гарган хамтран ажилласан та бүхэнд талархаж байна.
Бизнес эрхлэгч
Өөр асуух зүйл байна уу?
Бид таны асуултыг онцгойлон авч үзэж холбогдох мэргэжлийн хүний хариултыг илгээх болно.
Төслийн хугацаа маш олон зүйлээс хамаардаг.
Манай компани 2012 оноос хойш тасралтгүй барилга, үл хөдлөхийн салбарт ажиллаж байгаа арвин туршлагатай.
Тиймээ, таны газар дээр хүссэн загвар дизайны шийдлийг гаргаж амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж хүлээлгэж өгдөг.
Бид өнгөрсөн 13 жилийн хугацаанд нэлээдгүй тооны барилгын засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг.
Бид одоогоор барилга угсралт болон бүтээн байгуулалтын чиглэлдээ илүү түлхүү анхааран мэргэшин ажиллаж байгаа тул хөрөнгийн менежмент хийх боломжгүй.
Бид үндсэн болон гэрээт ажилчдаа тогтмол сургалт , эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүгийн дэмжлэг өгч урамшуулан ажилладаг.
Хэрэв танд барилга, бүтээн байгуулалтын салбартай холбоотой гайхалтай шинэ санаа, төсөөлөл, мөрөөдөл байдаг бол бидэнд хандаж, хамтран ажиллах саналаа илгээгээрэй.
Темплланд ХХК нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 2012 оноос хойш амжилттай ажиллаж байна.
Copyright © 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Темплланд ХХК
Арцат апартмент хотхоны оршин суугчийн хувьд байрныхаа чанар болон хотхоны зохион байгуулалт, зам талбай ашиглалт зэрэгт туйлын сэтгэл хангалуун байдаг юм. Танай хамт олонд амжилт хүсье!